МЕТРО ХОТ: Гадуур хувцсаа үүдэндээ тайлаад, хоолойгоо зайлж, гараа ариутгаад ХҮҮХЭДДЭЭ ХҮР

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн улирлын томуугийн дэгдэлт идэвхжилийн түвшинд хүрч, эрүүл мэндийн байгууллагууд ханиалгаж, уйлагнаж, халуурсан хүүхдүүдийн хөлд дарагджээ. Үүнтэй холбоотойгоор, дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийн коридор хүүхдээр дүүрч, тусламж үйлчилгээ авч чадалгүй гэртээ буцах хүүхдийн тоо нэмэгдсэн байна.

Улирал солигдох энэ үед томуугийн дэгдэлт идэвхжиж, амаргүй нөхцөл байдал үүсдэг гэдгийг эцэг эхчүүд мэддэг ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддагүй.

Томуугийн вирүс хүйтэнд тэсвэртэй -25-75 градуст хадгалагддаг. Агаарт 2-9 цаг тэсвэртэй, хатуу хуванцар, метал гадаргуу дээр 24-48 цаг тэсвэртэй. Хүн найтаахад 100 мянга орчим, ханиахад 50 мянга орчим талст буюу шүлс агаарт цацагддаг байна.

Тэр ч утгаараа ид идэвжлийн энэ үед бидний эргэн тойронд 200 гаруй төрлийн вирус байдаг гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолсон байдаг. Эдгээр вируст насанд хүрсэн хүмүүс өөрсдөө тэсвэртэй байгаад өвдөхгүй байж болох ч байнгын тээгч болж, хүүхдүүдээ халдвар тараадаг байна. Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлэлт илүү үр дүнтэй гэдгийг юун түрүүнд ойлгох нь чухал. Энэ бүхэн хамгийн энгийн дадлаас эхэлнэ.

Юун түрүүнд гадуур хувцсаа үүдэндээ солиод, хоолойгоо зайлж, гараа ариутгаад хүүхэдтэйгээ харьцаад сурчих хэрэгтэй. Маш энгийн дадал шүү дээ. 100 хувь биш юмаа гэхэд 50-60 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолдог.

Мөн хүүхдийг маш сайн унтуулж, амраах хэрэгтэй. Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг. Тиймээс оройтож, бага цаг унтах тусам гүн нойрны хугацаа багасна. Унтах цаг оройтох тусам, унтах цаг нь багасах тусам дархлааны бодис ялгарах нь багасдаг гэсэн үг. Тиймээс бага насны хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж хэвших нь хамгийн тохиромжтой.

Энэ мэтчилэн энгийн дадлууд таны хүүхдийг өвдөхөөс сэргийлэхэд өндөр ач холбогдолтой юм.

ШУУД: Импортоор орж ирж буй машинд улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна
ШУУД: Импортоор орж ирж буй машинд улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!