Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Бүсчилсэн байдлаар ХХОАТ-ыг нэг хувь хүртэл бууруулах хуулийн төслийг өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

"D-Өргөдөл" цахим системээр ирсэн өргөдлийн дагуу ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох саналыг УИХ-ын төсвийн байнгын хороо хэлэлцэхээр болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "ХХОАТ-ыг 10-аас нэг хувь болтол бүсчилсэн байдлаар бууруулах асуудлыг 10 гаруй жил ярьж, судалж өнгөрсөн парламентын үед хуулийн төслөө өргөн барьж байсан боловч хэлэлцэгдээгүй.

Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах иргэдийн санал 100 мянга хүрсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүлэн хэлэлцэхээр болж байна.

Ойрын өдрүүдэд нэр бүхий гишүүдтэйгээ хамтран бүсчилсэн байдлаар ХХОАТ-ыг нэг хувь хүртэл бууруулах хуулийн төслийг боловсруулж дахин өргөн барихаар ажиллаж байна" гэлээ.

Т.Доржханд: Дэлхийгээ ч мэдэхгүй ПОПУЛИЗМ хийдэг хүмүүс үүнийг улстөржүүлж байна
Т.Доржханд: Дэлхийгээ ч мэдэхгүй ПОПУЛИЗМ хийдэг хүмүүс үүнийг улстөржүүлж байна
 
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.