УДШ-ийн Хяналтын шатны шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг гэм буруутайд тооцон түүнд гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.
Тэрбээр энэ сарын 10-ны өдөр УДШ-д шүүхийн шийдвэр хэрэгжих хугацааг УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусах хүртэл хойшлуулж өгөх хүсэлт гаргасан байдаг. Энэ тухайгаа тайлбарлахдаа "УДШ-д шийдвэрийн хэрэгжилтийг хангах хугацааг хойшлуулж өгөх хүсэлтээ гаргасан. Үүнд нэг их ялсаад байх ч зүйл байхгүй" гэсэн байдаг.
Тэгвэл ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор өнөөдөр /2025.01.03/ "Дээд шүүхээс Дав.Цогтбаатар гишүүнд холбогдох шийтгэх тогтоол ирүүлэхийгг хүлээж байна. Тогтоол ирснээр шийдвэр гүйцэтгэл явагдана" гэв.