Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр: НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ гээд Х.Баттулга тэргүүтэй 17 хүний нэрийг зарлаж байсан. Энэ юу болов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ гээд Х.Баттулга тэргүүтэй 17 хүний нэрийг зарлаж байсан. Энэ юу болов.

126 гишүүний дунд шууд, шууд бус байдлаар шалгагдаж буй хэдэн хүн байна. Санал хураалтад бие даасан байдлаар оролцоно гэдэгт эргэлзэж байна" гэлээ.

Харин АТГ-ын дарга З.Дашдаваа "Нүүрсний хэрэгт холбоотойгоор зарласан хүмүүсийг өмнө нь хийж байсан ажил, бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор шалгаж байна. Энэ хүрээнд 17 хэрэг шүүхээр шийдэгдсэн.

Ямар нэг байдлаар шалгагдаж буй УИХ-ын гишүүн байгаа эсэхэд хариулах боломжгүй байна" гэж хариуллаа.

Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарлаа
Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарлаа
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.