Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөлөгч Р.Булгамаа: БНСУ-д Монголчуудыг саатуулж, гар утсыг нь хүртэл хурааж байна. ГИХГ-ын дарга нь томилогдоод 6 жил боллоо. Юу өөрчлөгдөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өмгөөлөгч Р.Булгамаа өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр:

-2024 онд БНСУ-н хил дээрээс 1700 иргэнийг буцаасан байна. Онгоц бүрээс 2-10 иргэнийг буцааж байна. Монголл Улсын хил дээрээс хэдэн Солонгос иргэнийг яг энэ байдлаар буцаасан бэ? Хариулт авъя. Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia.

Дарга нь томилогдоод 6 жил болж байна. Юу өөрчлөгдөв.

Монгол Улсын иргэдийг саатуулж, хонуулж байгаа орчин нөхцөл, иргэдэд халдаж байгаа байдал, гар утсын хүртэл хураан авч бүх мэдээлэлтэй танилцаж, хуулж авч байгаа зэрэг нөхцөл байдалд хэн хариулт өгч, ямар байгууллага хариуцлага хүлээх ёстой вэ.

МУ-ын иргэдийнхээ эрх ашгийн төлөө Монгол Улсын Засгийн газар- БНСУ-н Засгийн газар, Хууль зүй, Гадаад харилцааны яаманд асуудлыг тавьж, шийдвэрлүүлэх ёстой.

“Дав.Цогтбаатарыг шийтгэх тогтоолыг УДШ-ээс ирүүлээгүй“ гэв
“Дав.Цогтбаатарыг шийтгэх тогтоолыг УДШ-ээс ирүүлээгүй“ гэв
 
Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна
Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.