Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар:

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/-ийг хэлэлцэх аж.

-Мөн өчигдөр УИХ дахь намын бүлгүүд болон ХЗБХ дэмжсэн АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэх юм.

Д.Ангар: Монголоос бусад бүх улс тариф тавиуллаа. Одоо гадныхан Монголд үйлдвэрээ нээгээд “Made in Mongolia” гээд Америк руу гаргавал!
Д.Ангар: Монголоос бусад бүх улс тариф тавиуллаа. Одоо гадныхан Монголд үйлдвэрээ нээгээд “Made in Mongolia” гээд Америк руу гаргавал!
 
10 дугаар хорооллын “МТ“ ШТС-ын уулзвараас “Төмөр замын дээд сургууль“-ийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23.00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ
10 дугаар хорооллын “МТ“ ШТС-ын уулзвараас “Төмөр замын дээд сургууль“-ийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23.00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.