Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

844 грамм мансууруулах бодисыг зарахаар авч явсан 22-25 насны хоёр эрэгтэйг “Хүүхдийн 100”-аас баривчилжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхиатай тэмцэх газраас интерполын үндэсний төв товчооны "Хөх булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан М-ыг баривчилжээ. Тодруулбал, М нь Франц улсад оршин суудаг бөгөөд 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны гуравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд иргэн Т-тэй бүлэглэн Герман улсаас олон улсын шуудан илгээмжээр дамжуулан цэвэр жин нь 844 грамм мансууруулах сэтгэцэт нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ. Дээрх 22-25 насны хоёр этгээдийг гуравдугаар сарын 18-нд баривчилж зарж борлуулахаар хадгалж байсан сэтгэцэт нөлөөлөх бодисыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Улмаар тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

З.ДАШДАВАА: Авлигын индекс нь хөдөлгөөнд орж байгаа 79 улсад манай улс багтаж байна
З.ДАШДАВАА: Авлигын индекс нь хөдөлгөөнд орж байгаа 79 улсад манай улс багтаж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.