Өнөөдрөөс цаг агаар хүйтэрч баруун аймгуудын нутаг, 9-нд зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуургатай ихэнх нутгаар салхи шуургатай байхыг ус цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Иймд шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, малчид сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө.
2024 оны 11-р сарын 09-нөөс 2024 оны 11-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -7...-12 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!