Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв аймгийн ИТХ-ын даргаар Н.Энхболдыг олонхын саналаар дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон Төв аймгийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа эхлүүллээ. Хуралдааныг хуульд заасны дагуу сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Батсүмбэр сумаас сонгогдсон төлөөлөгч У.Болормаа удирдан явуулж байна. Анхдугаар хуралдаанаар:

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгийн талаарх мэдээлэл болон Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай

-Аймгийн иргэдийн Хурлын хороо байгуулж, бүрэлдэхүүн, даргыг сонгох тухай

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах, Зөвлөлийн гишүүнийг сонгох тухай

-Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлуудыг хэлэлцэн батална.

-Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Жаргалант сумаас сонгогдсон Нямаагийн Энхболдыг ИТХ-ын даргаар сонгохоор нэрийг дэвшүүлж 21 төлөөлөгчийн саналаар дэмжигдлээ.

Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.5 хувиар өсжээ
Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.5 хувиар өсжээ
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.