Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс Г.Өнөрбаяр, АН-ын бүлгээс Б.Төрмөнх нарыг нэр дэвшүүлжээ. Улмаар санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 57.1 хувь нь Г.Өнөрбаярыг дэмжсэн байна.
Иймээс саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ. Г.Өнөрбаяр нь ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар 7 жил, Завхан аймгийн Засаг даргаар 2 дахь жилдээ ажиллаж буй юм. Түүний товч намтрыг танилцуулбал,
БОЛОВСРОЛ
- 1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 2001 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Сэтгүүлч мэргэжлээр
- 2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн магистрантур
- 2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн докторантур
- 2013 онд Японы Кюшүгийн их сургуулийн Хуулийн сургуулийг магистрантураар тус тус төгссөн.
АЖИЛ ЭРХЛЭЛТ
- 2001-2003 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд цагийн багш
- 2003-2005 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дагалдан багш
- 2005-2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд багш
- 2007-2009 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дэд профессор
- 2005-2006 онд Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн
- 2006-2007 онд Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга
- 2008-2009 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн
- 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2013-2016 онд УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, ажлын албаны дарга
- 2016-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2023 оноос Завхан аймгийн МАН-ын хорооны дарга, МАН-ын бага хурлын гишүүн, Завхан аймгийн Засаг дарга