Шүүхийнхэн томилолтоор ашиглалтын хугацаа нь  дуусчихсан 31 жил болсон машин унадаг. 2025 оны төсөвт парк шинэчлэлт хийхээр тавьсан ч хасагдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗБХ-ны бүрэлдэхүүн Шүүхийн Ерөнхий зөвлөлд ажиллаж байна. Энэ үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг:

-Орон нутгийн шүүгч нар орон тоо дутуугаас болж бүрэлдэхүүнд явдаг. Бүрэлдэхүүнээс татгалзсанаас шалтгаалж орон нутагт томилолтоор ажилладаг. Шүүгч нар иргэдийн төлөөлөгч, шүүгчийн туслах, шүүгчийг хамгаалах цагдаа нартай явуулахад автомашин зайлшгүй хэрэгтэй.

Одоо манайд хэрэглэгдэж байгаа автомашины 69 хувь нь буюу 94 ширхэг автомашины ашиглалтын хугацаа нь дуусчихсан. Дууссан ч гэсэн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дахиж үнэлээд л ашиглуулаад байдаг.

Шүүхийн тээврийн хэрэгслийг парк шинэчлэхээр 2025 оны төсөвт тавьсан ч хасагдсан. Бид 1993 оноос хойших машиныг ашиглаж байна.

Д.Цогтбаатар: Монгол хүний хувь заяаг өнөөдөр коридорт шийдэж байгаа
Д.Цогтбаатар: Монгол хүний хувь заяаг өнөөдөр коридорт шийдэж байгаа
 
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!