Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгож, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг дэвшүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав.

Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон 43 нь хүчинтэй саналаас 39 төлөөлөгч буюу 86.7 хувийн саналаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргад нэр дэвшүүллээ.

Улмаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгох тухай тогтоолын төсөлд илээр санал хураан, олонх нь дэмжив.

Нийслэлийн ИТХ-ын даргын тамгыг 2020-2024 оны Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүний дарга Жанцангийн Батбаясгалан гардуулан өглөө.

Мөн Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Хишгээгийн Нямбаатарыг дэвшүүлж, олонхын саналаар томилуулахаар нэр дэвшүүллээ. Улмаар Нийслэлийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.

Л.Энх-Амгалан: Хугацаагүй өвчний оноштой 20200 хүнийг жил бүр дуудаж группийн хурлаар оруулдаг байдлыг болиулсан
Л.Энх-Амгалан: Хугацаагүй өвчний оноштой 20200 хүнийг жил бүр дуудаж группийн хурлаар оруулдаг байдлыг болиулсан
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.