Нийслэлийн ахмадын амралт сувиллын төвийг байгуулахаар боллоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, 28 асуудлыг хэлэлцэж 26 тогтоолын төсөл баталжээ. Тухайлбал, “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах, тогтоолын төсөл, мөн төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай тогтоолын төсөл, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон тээврийн хэрэгслийн зогсоолын байршил батлах тухай тогтоолын төслүүд батлагдсан байна.

Тээврийн хэрэгслийн зогсоолын байршлуудын тухайд дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр барилга байгууламж баригдаагүй байршил бүхий газруудыг товлож, давхар зогсоол барих тухай тогтоолын төсөлд тусгаад байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн 15-р хороо буюу Билэг их дэлгүүрийн арын хоосон талбайд давхар зогсоол байгуулах асуудлыг төлөөлөгчид хөндөв.

15-17 насны хүүхдүүд олон тооны цахилгаан дугуй хулгайлжээ
15-17 насны хүүхдүүд олон тооны цахилгаан дугуй хулгайлжээ
 
Цооногт унасан гөлөг аврах гэж байсан 15 настай хүү живж, нас баржээ
Цооногт унасан гөлөг аврах гэж байсан 15 настай хүү живж, нас баржээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!