Л.Энх-Амгалан: Цаашид цалингийн доод хэмжээг 1000 ам.долларт хүргэж байж гадагшаа гарч байгаа ажиллах хүчин эх орондоо үлдэж чадна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /ХХДХ/ 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх Үндэсний хорооны шийдвэр гараад буй билээ.

Тэгвэл бид үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

Тэрбээр "Бид ирэх оны эдийн засгийн өсөлтийг 6-8 хувь, инфляцыг 6-6.5 хувьтай байна гэж тооцоолж буй. Инфляцын түвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхээр болсон. Цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа учраас өрхийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Эдгээр нөхцөл байдлуудыг авч үзэж хөдөлмөрийн хөлснйи доод хэмжээг /ХХДХ/-г 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн. Цаашдаа бид бага цалин хөлснийхөө асуудлыг цэгцлэхгүй бол ажиллах хүч Солонгос явдаг. Эсвэл самарт явдаг болж хувираад байгаа шүү дээ. Нөгөө талаас цалин хөлс нэмэгдүүлэхтэй уялдаад бүтээмж яригдах ёстой.

Монгол Улсад өндөр бүтээмжтэй, өндөр цалин авч байгаа гуравхан салбар байна. Нэгдүгээрт уул, уурхайн салбар, банкны салбар, мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүс байна. Гэтэл бусад салбарт ажиллаж байгаа хүмүүс бага цалин авч байгаа. Цаашид бид цалингийн доод хэмжээгээ 1000 ам.долларт хүргэж байж, хөдөлмөрийн бүтээмжийн асуудлыг ярих ёстой гэж хардаг. Нөгөө талаас гадагшаа гарч байгаа ажиллах хүчин Монголдоо үлдэх нөхцөл нь бүрдэх ёстой.

Ирэх дөрвөн жилд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар болгохоор Засгийн газар зорилт тавиад буй. Үүний цаана ямар бодлого явж байна гэхээр цалин, хөлсийг хамгийн доод хэмжээндээ 1000 ам.долларт хүргэх шаардлагатай байна гэсэн үг.

ШУУД: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл өгч байна
ШУУД: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл өгч байна
 
Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ
Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ
Сэтгэгдэл (54)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!