Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурал өчигдөр болж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан хэмээн сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн билээ.
Уг асуудалд эдийн засагчид болон бизнес эрхлэгчид өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй юм. Тухайлбал, "Алтан тариа" ХХК-ийн захирал П.Цэнгүүн " Эдийн засаг бол шинжлэх ухаан. Төр дур зоргоороо авирлавал төлөөс золиос ихсэж шудрага бус явдал газар авдаг. Хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг хуульчилж тогтоодог явдал ажилгүйдлийг нэмэгдүүлдэг. Соц-зүүнтнүүд эдийн засаг ойлгодоггүйн нэг жишээ" гэжээ.
Эдийн засаг бол шинжлэх ухаан. Төр дур зоргоороо авирлавал төлөөс золиос ихсэж шудрага бус явдал газар авдаг. Хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг хуульчилж тогтоодог явдал ажилгүйдлийг нэмэгдүүлдэг. Соц-зүүнтнүүд эдийн засаг ойлгодоггүй 1 жишээ.
— П. Цэнгүүн (@p_tsenguun) October 7, 2024
https://t.co/gxzq2emwF6 via @ubn_mn