“Шунхлай” групп “Apes” багийн Ерөнхий ивээн тэтгэгчээр 3 жил ажиллахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 11 секунд

“Шунхлай” групп Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хөрөнгө оруулж Үндэсний дээд лигийн “Apes” багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болсон талаар өнөөдөр /2024.09.30/ мэдээлэл хийлээ. Үндэсний дээд лигийн “Apes” багийн нэрийг “SG Apes” хэмээн өөрчилжээ.

---------------------------

SG Apes багийн эзэн О.Мөнхжин:

-Монголын хамгийн том баялаг бүтээгч групп компаниудын нэг, баялаг бүтээгч компани болох “Шунхлай” групп "Apes” багтай хамтран ажиллахаар боллоо. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Үндэсний дээд лиг, сагсан бөмбөгт амжилттай оролцож байсан лигийн шилдэг дөрвөн багийн нэг “Apes” баг нь тус групптэй хамтарч улмаар нэрээ өөрчлөн SG Apes болгосон. Сагсан бөмбөгт спонсор, хөрөнгө оруулагч ордог, гардаг. Жил бүр өөр спонсорууд ирж багууд нэрээ солих нь түгээмэл байдаг. Харин “Шунхлай” группийн хувьд SG Apes багтай хамтрах нь зөвхөн өөрсдийн компанийг сурталчлах биш спортыг бүр илүү олон нийтэд сурталчлах, олон нийтэд таниулах, дараагийн түвшинд нь хөгжүүлэх зорилготойгоор энэ спортод орж ирж байна. Бидний хамтрал зөвхөн SG Apes багаар сурталчилгаа хийгээд өнгөрөх бус илүү том хүрээний хамтын ажиллагааг эхлүүлнэ.

Тухайлбал, SG Apes эрэгтэй багаас гадна SG Apes эмэгтэй багтай болно. Мөн 3х3-ийн сагсан бөмбөгийн баг, цаашлаад SG Apes young academy буюу дараачийн залгамж халаагаа бэлдэх, өсвөр насны хүүхдүүдэд сагсан бөмбөгийг зааж, сургах академийг байгуулна.

Энэхүү хамтрал нь зөвхөн нэг багийн ахиц дэвшил амжилт гэхээсээ илүүтэй Монголын сагсан бөмбөгийн амжилт ахиц дэвшилд нөлөөлөх хамтрал болно гэдгийг дуулгая.

"Шунхлай" холдинг группийн байгууллагын харилцаа харицсан захирал А.Баярбат:

-Шунхлай групп 1993 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагын төсөл, ажлуудыг ихээр хийж ирсэн. Тэр дундаа спортын чиглэлийн хамтын ажиллагаа, спортын холбоодын хамтын ажиллагаа, баг, тамирчид, дасгалжуулагчдыг, олимпын баг тамирчдыг бүх төрлөөр нь дэмжиж хамтарч ажилладаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Үндэсний дээд лигийн SG “Apes” багийн Ерөнхий ивээн тэтгэгчээр гурван жилийн хугацаанд ажиллахаар болж байна.

Тухайлбал, "Шунхлай" группийн дөрвөн компани болох “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Скайтел” ХХК, “Дижитал Концепт” ХХК буюу GS25 байгууллагууд SG “Apes” багтай хамтарна.

Энэхүү хамтын ажиллагаа нь нэг баг гэхээсээ илүү Монголын сагсан бөмбөгийн спортод өөрийн хувь нэмрээ оруулах, спортын менежментийг шинэ түвшинд гаргана.

Авто плазагаас Хангай хотхон хүртэлх замыг маргааш орой 22:00 цагаас эхлэн дөрвөн хоног хааж шинэчилнэ
Авто плазагаас Хангай хотхон хүртэлх замыг маргааш орой 22:00 цагаас эхлэн дөрвөн хоног хааж шинэчилнэ
 
УДЭТ-ыг найруулагч Н.Наранбаатар удирдана
УДЭТ-ыг найруулагч Н.Наранбаатар удирдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!