АПУ компани 100 жилийн ойд зориулсан “Сentennial Celebration” тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд толилууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

АПУ компани 100 жилийн ойн баярт зориулсан дэлхийн сонгодог урлагийн оддын “Сentennial Celebration” тоглолтыг “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-ийн тайзнаас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэж байна

“Сentennial Celebration” тоглолтын гол дүр Дэлхийн алдарт дуучин, удирдаач, урлагийн гайхалтай зүтгэлтэн Пласидо Доминго нь нарийн цээл хоолойгоороо дэлхийд танигдаж, тенор хоолойн бүхий л гол дүрүүдийг амилуулж, дэлхийн шилдэг гурван баритоны нэг, 12 удаагийн Грэммигийн шагнал хүртсэн эрхэм билээ. Түүнтэй хослон дуулж буй МУАЖ Э.Амартүвшин нь дэлхийн шилдэг тайзууд дээр хамтран дуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нь туйлын бахархалтай хэрэг билээ. Ийнхүү Доминго 65 жилийн урт замналын агуу карьертаа анх удаа Монголд айлчлан дуулж байна.

АПУ компани 1924 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш аж үйлдвэрлэлийн тэргүүлэх компанийн зэрэгт хүрч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, экспортлогч компани болтлоо өргөжин хөгжөөд байна.

Энэхүү түүхэн баяр бол нийт олон улсын болоод дотоодын харилцагч, түнш, ханган нийлүүлэгч, хэрэглэгч та бидний хамтдаа бүтээлцсэн хамтын баярт өдөр билээ.

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
 
“Улаанбаатар хотод салбар дундын уялдааг хангасан бодлого дутагдаж байна“
“Улаанбаатар хотод салбар дундын уялдааг хангасан бодлого дутагдаж байна“
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц