ШИНЭЛЭХ ЁСОН: Ирсэн зочинд идээний дээж барих ёс

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 58 секунд

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болоход 20 хүрэхгүй хоног үлдлээ. Өвөг дээдсийн үеэс уламжлагдан ирсэн төрт ёсны хамгийн том баяр гэгддэг цагаан сарын баярын ач холбогдол, үнэ цэнэ өдөр өдрөөр алсарч, зарлага ихтэй хэрэгцээгүй баяр мэт үзэх залуус олширсоор байна.

Угтаа бол бидний өв соёлоосоо алсарч холдохгүй байхын хамгийн том дархлаа бол цагаан сар. Тиймээс бид энэ удаад монголчуудын уламжлалт цагаан сарын баяраар ёс уламжлалаа дээдлэх, дэг жаягыг хэрхэн дагах талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл аж.

ЗОЛГОХ ЁСОН

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.

Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.

САРХАД БАРИХ ЁСОН

Архи сархадыг идээний дээж гэж үздэг тул бэлгэдэл цээр нь ч нарийн тогтсон ёс дэгтэй байдаг. Архи сархадыг амсаад гашуун нясуун, хатуу догшин гэж хэлэхийг цээрлэдэг. Ёс төрийг эрхэмлэж заавал сууж амсах буюу уудаг. Морь жилийн цагаан сараар айл гэрийн өрхийн тэргүүн зочныг дайлах уламжлалт ёсонг баримтлавал зохистой. Баярын ширээгээ хамгийн өргөн дэлгэр бэлтгэж өөрийн жилийн хийморио тодорхойлдог. Зочныг цайлж, дайлахдаа эхлээд цайгаа өгч дараа нь идээ цагаалга өгч, шүүс болон махан хоол өгөөд дараа нь заавал шинэ архи задлаж насны эрэмбээр хундага барина. Гэрийн эзэн тухайн морь жилийн ерөөлыг хэлснээр цайлуулж дайлуулж байгаа хэн ч байсан дээрх дарааллыг хатуу баримтлан идээ зоогноос заавал ч үгүй хүртэх ёстой. Айл гэрийн өрхийн тэргүүний хундгалж өгсөн сархад нь морин жилдээ хамтдаа хийморь лундаа сайтай явахыг билэгдэж буй юм. Монгол ахуйд шимийн архи онцгой байр суурь эзэлж ирсэн. “Монголын нүүдэлчдийн ахуй соёл” бүтээлд “Шимийн архи нь зөвхөн ундааны үүрэгтэй бус, баяр ёслол, зочлол, хүндлэлийн бэлгэдэл болон хэрэглэгдэж ирсэн” хэмээн дурдсан нь бий. Тэр ч утгаараа хүндтэй хүндээ тусгайлан барьдаг ёслол хүндлэлийн эрхэм уламжлал оршдог. Даяарчлагдан буй өнөөгийн нийгэмд өв соёлоо хадгалан хойч үедээ үлдээх, дэлхий дахинд сурталчлах, орчин цагийн амьдралдаа хэрэглээ болгон хэвших нь бидний бас нэгэн хүндэт бахархал бөгөөд тансаглаг билээ. Тиймээс Монгол түмний уламжлалт Сар шинийн баяраар шимийн архины эрэлт нэмэгддэг. Тухайлбал, Монголчуудын эртнээс уламжилж ирсэн идээ ундаа боловсруулах аргыг орчин үеийн үйлдвэрлэлийн технологитой хослуулан сэргээж бүтээсэн “Шигүдэри” брэнд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэгээр нэрлэгдсэн байна.

“Шигүдэри” брэндийн шимийн архи өмнө нь гар аргаар, цөөн тоогоор үйлдвэрлэгддэг байсан бол өнөөдөр уламжлалт арга технологийг орчин үеийн дэвшилтэт үйлдвэрлэлтэй хослуулан хэрэглэгчдийн гарт хүрч байгаа аж. Нарийн шүүлтүүрийн технологиор боловсруулсан тул цагаа амтагдахгүй, уухад зөөлөн, таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан байна.

ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЁСОН

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭН МЭНДЛЭХ ЁС

Цагаан сар бол монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар монголчууд эхлээд ахмад настнуудынхаа амрыг эрж золгож мэндэлчхээд суудалд сууж,

хөөргөө зөрүүлж сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.

Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай. Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ.
Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг. Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ.
Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм.

ЦАГААН САРААР ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛ

  • Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
  • Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
  • Эд мал зээлээр өгвөл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
  • Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
  • Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
  • Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
  • Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
  • Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
  • Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.

ШҮҮХ: Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноолоо
ШҮҮХ: Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноолоо
 
Б.Энхбаяр: Өмнөх ЗГ-ын үед байгуулсан 468 фунт стерлингийн дүн бүхий “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүллээ
Б.Энхбаяр: Өмнөх ЗГ-ын үед байгуулсан 468 фунт стерлингийн дүн бүхий “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!