“Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэгддэг хэсэгт энэ сарын 7-ны өдөр Хотын дарга Х.Нямбаатар ажиллаж, авто зам болон явган хүний зам барих, мөн цагдаагийн пост байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрөөс цагдаагийн пост ажиллаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн байршилд ажилласан юм.
Энэ үеэр тэрбээр,
"Цаашид Улаанбаатар хотод буй энэ мэт хэв журамгүй цэгүүдийг шат дараалан цэгцэлж, янзлах арга хэмжээ авч ажиллана. Мөн түүнчлэн "Мангасын ам"-ны зүүн талын замын трассыг хот байгуулалтын стандартын газар баталсан байгаа. Удахгүй газар чөлөөлөлтийн ажлуудыг эхлүүлнэ. Үүгээр нийтийн эзэмшлийн талбай дээр барьж байгуулсан, хувийн ААН-үүдийн барилга байгууламж байгаа. Эдгээрийг чөлөөлж, явган хүний зам болон машин замыг барьж байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн дахин төлөвлөлт гэсэн нэрийдлээр ямар ч төлөвлөлтгүй баригдсан стандартын бус барилгууд бий. Үүнд шалгалт оруулсан байгаа. Тиймээс энэ хавийг ойрын хугацаанд бүрэн цэгцэлнэ" гэв.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!