Гадаад валютын улсын албан нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 26 хувиар өссөн ч импортын бараа, бүтээгдэхүүний өсөлт өндөр байна. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байгаа тул Засгийн газар тесвийн зардлыг үр ашигтай зарцуулах, экспортын гол бүтээгдэхүүний үнийн бууралт, түүнийг дагасан эдийн засгийн серег үр дагаваруудыг тооцож ажиллах нь чухал болохыг "Банкны салбарын тойм" судалгаанд дурджээ. Энэ оны эхний хагас жилийн тайланг Монголын банкны холбоо, банк санхүүгийн академиас гаргаад байгаа юм.
Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн юм.