
Өчигдөр /2025.07.03/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зээлийн хүү болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан. Тэрбээр энэ үеэрээ "Өнөөдөр Монгол Улсын гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байна" гэж мэдээлсэн нь олны анхаарлыг ихээр татаад зогсохгүй, улсын эдийн засаг дампууралд хүрлээ гэх сенсацыг дэгдээсэн юм.
Тэгвэл энэ талаар Монголбанкнаас тодруулга мэдээлэл авахад "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.доллар хэвээр байгаа бөгөөд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тоог андуурч мэдээлсэн байна. Валютын нөөц хэвийн байгаа бөгөөд энэ асуудалд иргэд, олон нийт та бүхэн санаа зовохгүй байж болно" гэсэн тайлбар мэдээллийг өглөө.