Гадаад валютын нөөц буурсаар 4.7 тэрбум ам.доллар болов

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монгол Улсын гадаад валютын нөөц буурсаар байна. Хоёрдугаар сард 4.7 тэрбум ам.доллар /4.763.40/ байгаа нь өмнөх сараас 2.47 хувиар буурсан үзүүлэлт бол оны эхнээс 13.55 хувиар багассан дүн болж байна.

Гадаад валютын улсын нөөц буюу ГВУН өнгөрсөн оны эцэст 5.5 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол он гарсаар нэгдүгээр сард 4.8 тэрбум ам.доллар болж 11.80 хувиар буурсан юм. ГВУН нэмэгдэх эсвэл буурах нь манай эдийн засаг руу орж гарч буй валютын урсгалаас шууд хамаарна. Тухайлбал, 2021 оны статистикаар Монгол Улс нийт 13.5 тэрбум ам.долларын орох урсгалтай байсан бол үүнээс давсан 13.9 тэрбум ам.долларын гадагшлах урсгалтай байжээ. Улмаар гадаад валютын улсын нөөц 2020 оны эцсийн 4.5 тэрбум ам.доллараас 2021 оны эцэст 4.4 тэрбум ам.доллар руу буурсан байдаг. Тэгвэл он гарсаар валютын нөөц буурсаар байгааг төвбанкны зүгээс импортын өсөлт тэр дундаа иргэдийн автомашины худалдан авалт, аялал жуулчлалтай холбон тайлбарлаж байгаа бол эдийн засагчдын зүгээс мега төслүүдийг дагасан худалдан авалттай холбож байгаа юм.

Ц.Нямбаяр: 38 айлын гэр, 3706 бог мал түймэрт өртсөн. Түймрийн эрсдэлтэй 14 аймаг байна
Ц.Нямбаяр: 38 айлын гэр, 3706 бог мал түймэрт өртсөн. Түймрийн эрсдэлтэй 14 аймаг байна
 
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!