Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн машинуудыг бүртгэх хяналтын системийг товчоодод бүрэн нэвтрүүлж дуусчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Энэ сарын 1-нээс эхлэн орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөхөөр болсон. Ингэхдээ нийт 7 товчоогоор Улаанбаатар руу орж ирж буй машинуудыг бүртгэж, улмаар 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөгийг цахимаар хураах юм.

Тэгвэл уш машинуудыг бүртгэх хяналтын системүүдийг бүрэн нэвтрүүлж дууссан гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр дэд бүтцийн хүртээмжийг нэмж, орчин нөхцлийг сайжруулахын хажуугаар захиргааны зарим арга хэмжээг зайлшгүй авч таарна. Тухайлбал,

  • Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууссан.
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
  • Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
  • Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
  • Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна" гэсэн юм.

Таван шарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна
Таван шарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.