Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гоц халдварт өвчний халдвар зөөвөрлөгдөхөөс сэргийлж, авто тээврийн товчоодод 24 цагаар хяналт шалгалт явуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт авто тээврийн товчоодод үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар үүрэг гүйцэтгэх бөгөөд ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Био комбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ЭМДЕГ: Яаралтай болон түргэн тусламж, арьс, харшил, нүд чих хамар, хоолойн үзлэг, хавдрын хяналтад 13А маягт шаардлагагүй
ЭМДЕГ: Яаралтай болон түргэн тусламж, арьс, харшил, нүд чих хамар, хоолойн үзлэг, хавдрын хяналтад 13А маягт шаардлагагүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ