Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтарсан Засгийн газрын 22 сайдын төсөв 61 тэрбумаас 5 их наядын хооронд байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 15 секунд


УИХ-ын ээлжит бус чуулганаар наймдугаар сарын 30-нд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн тодотголыг эцэслэн баталсан. Тэгвэл 22 сайдын багцад хуваарилагдсан төсвийн хэмжээг эргэн сануулъя. Тодруулбал, 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид дор дурдсан төсөв зарцуулна. Зардал нь дор дурдсан хэмжээтэй байхаар заажээ.

Ерөнхийлөгчийн тамгын газар 30 тэрбум 283.9 сая төгрөг.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 142 тэрбум 182.7 сая төгрөг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 384 тэрбум 831.7 сая төгрөг

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр 183 тэрбум 147.5 сая төгрөг

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд 363 тэрбум 931.8 сая төгрөг

Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайхан 5 тэрбум 143.1 сая төгрөг

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 238 тэрбум 99.9 сая төгрөг

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр 14 тэрбум 506.6 сая төгрөг

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга 11 тэрбум 176.3 сая төгрөг

Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 116 тэрбум 229.2 сая төгрөг

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 207 тэрбум 47.1 сая төгрөг

Сангийн сайд Б.Жавхлан 5 их наяд 594 тэрбум 295.3 сая төгрөг

Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 1 их наяд, 406 тэрбум 724.4 сая төгрөг

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан 61 тэрбум 794.3 сая төгрөг

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 613 тэрбум 66.5 сая төгрөг

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 240 тэрбум 267.2 сая төгрөг

Боловсролын сайд П.Наранбаяр 4 их наяд 150 тэрбум 472.6 сая төгрөг

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 3 их наяд 966 тэрбум 463.5 сая төгрөг

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 817 тэрбум 916.9 сая төгрөг

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин 575 тэрбум 318 сая төгрөг

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 458 тэрбум 888.7 сая төгрөг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр 676 тэрбум 18 сая төгрөг

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 87 тэрбум 490.3 сая төгрөг

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 468 тэрбум 184.1 сая төгрөг

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1 их наяд 658 тэрбум 681.7 сая төгрөг

ЦЕГ: Найрамдал зусланд амарч байсан хүүхдүүд хоолны хордлогод орсон гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: Найрамдал зусланд амарч байсан хүүхдүүд хоолны хордлогод орсон гэх асуудлыг шалгаж байна
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.