Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаал их дурдагдлаа. Есдүгээр сарын 1-ээс яам, агентлагт шалгалт эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсөв 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсгийг танилцуулсны дараа хэлсэн үгэндээ "Танилцуулгад даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн их олон албан тушаал дурдагдаж байна. Есдүгээр сарын 1-ээс эхлэн Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор яам, агентлагт шалгалт орж эхэлнэ. Тиймээс Төрийн албаны хуулийн зөрчлийг дор бүрдээ арилгана. Шалгалтаар илэрсэн зөрчлийг нэн даруй арилгах шаардлагыг УИХ-аас тавьж ажиллана гэдгийг үүгээр мэдэгдье" гэлээ.

ОРЧЛОН СУРГУУЛЬ: Мэргэжлийн байгууллага шалгаж байгаа тул хоолны хордлоготой холбоотой мэдээлэл өгөх боломжгүй
ОРЧЛОН СУРГУУЛЬ: Мэргэжлийн байгууллага шалгаж байгаа тул хоолны хордлоготой холбоотой мэдээлэл өгөх боломжгүй
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.