Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал 9-р сарын 11-нийг хүртэл хойшиллоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох НҮҮРСНИЙ гэх хэргийн шүүх хурал болж, Т.Аюурсайханд 3 жил, Б.Ганхуягт 5.9 жил хорих ял оноосон байдаг.

Улмаар тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Энэ дагуу давж заалдах шатны шүүх хурлыг наймдугаар сарын 22 буюу өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хаалттай явуулахаар товлосон.

Тэгвэл өнөөдөр 09:00 цагт эхэлсэн тус шүүх хурал хэргийн материал дутуу гэх шалтгаанаар ирэх есдүгээр сарын 11-нийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.

ЦУОШГ: Төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
ЦУОШГ: Төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог