Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийг 2026 онд ашиглалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлгийг барих юм.

Хан-Уул дүүрэгт шинээр баригдах нэгдсэн эмнэлгийн тендерт БНХАУ-ын “Хятадын төмөр замын I групп” компани гүйцэтгэгчээр сонгогдож, барилгын ажлыг өнгөрсөн 5 дугаар сараас эхлүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан өнөөдөр тус байршилд ажиллалаа. Энэ үеэр барилгын ажлын явцад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, зарим зүйлсийг шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй жишиг эмнэлэг нь 300 хүний ортой. Тус эмнэлэгт нийт 600 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллах бөгөөд эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх юм. Тус эмнэлгийг 2026 онд ашиглалтад оруулахаар болж байна.

“Peace mall” худалдааны төвд хутга гарган танхайрсан ОХУ-ын иргэнийг шалгаж байна
“Peace mall” худалдааны төвд хутга гарган танхайрсан ОХУ-ын иргэнийг шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд