Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага ангиудын сурах бичгийн хангалт 95 хувьтай, дунд, ахлах ангийн сурах бичгийн нөхөн хангалт 62 хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

2024-2025 оны хичээлийн жилд I, III-XI ангийн 115 нэр төрлийн 1,8 сая сурах бичгийг хэвлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд 2024 оны 6 дугаар сарын 10-28-ны өдрүүдэд хүргүүлжээ. Сурах бичиг түгээх үйл ажиллагааг "Монгол шуудан" ХК шалгарч, гэрээгээр гүйцэтгэсэн байна.

2023-2024 оны хичээлийн жилд "Сурах бичгийн бүртгэл, хяналтын цогц систем"-ийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн бөгөөд захирал, нягтлан, нярав, номын санч нарт зориулсан сургалтыг аймаг, дүүрэг тус бүр дээр зохион байгуулсан байдаг.

Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилийн бага ангийн сурах бичгийн хангалт 95,0-100%. дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62,0%-ийн хангалттай байна.

Г.Хишигбат, Г.Жамбалдорж нарын шинжилгээнээс допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдож, Улсын харцага Г.Ганхуягийн шинжилгээний хариу эргэлзээтэй байна
Г.Хишигбат, Г.Жамбалдорж нарын шинжилгээнээс допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдож, Улсын харцага Г.Ганхуягийн шинжилгээний хариу эргэлзээтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.