Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй.
Энэ жил баяр наадмын зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд хүрээлэнгийн нэгдсэн газрын зургийг гарган, нийгмийн сүлжээ болон хүрээлэнгийн ойр орчимд байршуулахаар төлөвлөжээ. Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүс бий болгон дотор нь олон төрлийн тоглоом байршуулж, тайзны цагийн хөтөлбөртэй арга хэмжээ зэрэг олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Тэрчлэн баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэхээр төлөвлөсөн юм.