Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: 2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй. Нэг ч Туркийн аялал жуулчлалын компанид зөвшөөрөл олгоогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Сүүлийн өдрүүдэд цахим хуудаснаа гадаадын shikarsafaris гэх хаягаас дархан цаазат аргалыг агнаж буй зураг, бичлэг нийтлэгдсэн. Энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам "2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд нэг ч Туркийн аялал жуулчлалын компанид зөвшөөрөл олгоогүй. Цахим орчинд тархсан мэдээлэл нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна" гэв. Экологийн цагдаагийн албанаас мөн дээрхтэй адил хариулт өгсөн юм. Мөн 2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй учраас шалгалтын ажил хийгдэж эхлээгүй гэнэ.

Shikarsafaris нь Туркийн компани бөгөөд 18 жилийн турш 5000 гаруй ан агнуурыг Еврази-Ази, Европт ан агнуурыг зохион байгуулжээ. Ингэхдээ хамгийн адал явдалт ан агнуурыг хүмүүст санал болгодог аж.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол Улсын бүс нутагт ан агнуурын боломжуудыг нэмэгдүүлэхийн сацуу, түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна гэжээ.

Амьтан агнах тусгай зөвшөөрөл авсан монгол болон гадаадын иргэн агнасан ангаа авч явах эрхтэй бөгөөд гагцхүү тусгай зөвшөөрлийн төлбөр, хураамж төлсөн хэмжээгээрээ агнах эрхтэй. Хэрэв төлсөн тусгай төлбөр, хураамжаасаа хэтэрч агнавал Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заажээ. Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолын хавсралтад заасны дагуу тусгай төлбөртэйгөөр агнуулах амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамж нь дараах хэмжээтэй байна.

Г.Пүрэвдэлгэр: Cонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн
Г.Пүрэвдэлгэр: Cонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.