Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Пүрэвдэлгэр: Cонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

ЦЕГ-аас сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр, "Улсын их хурлын 2024 оны сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол мэдээлэл байгаа. Одоогоор шийдвэрлэгдсэн 327, ажиллагаанд 141 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Гэмт хэргийн шинжтэй 183 гомдол мэдээллийг задалж үзэхэд, 117 нь сонгуулийн илтэд худал мэдээлэл тараах гэсэн гомдол байна. Мөн эд хөрөнгө устгаж гэмтээх зөрчил нийт зөрчлийн 35 хувийг эзэлж байна. Энэ сонгуулийн сурталчилгааны самбар эвдэх, баллаж цохлох гэх мэт зөрчлүүд багтаж байгаа" гэлээ.

Авто зам, үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудын мэдээллийг тоноглосон машинаар, 360 градусын өнцгөөр авч GOOGLEMAP-д байршуулна
Авто зам, үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудын мэдээллийг тоноглосон машинаар, 360 градусын өнцгөөр авч GOOGLEMAP-д байршуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд