Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг хүчитгэж барих боломжтой гэж экспертүүд хэлсэн. Удахгүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр,

"УОК нийслэл рүү шилжүүлсэн. Бид мэргэжлийн экспертүүдтэй ажилласан бөгөөд тэд байрыг хүчитгэж барьж болно гэж хэлсэн. Одоо тендерийг нь зарлаад, гүйцэтгэгчийг нь шалгаруулах гэж байна. Ашиглалтад нэлээн шахуу оруулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ нь нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр хийх ажил биш. "Дашваанжил" ХХК-ийн н.Баатаржав гэж нөхрөөс хохирлыг нэхэмжилж авна.

н.Баатаржав гэж нөхөр энд тэнд мөнгө төлөөд "Х.Нямбаатар халтиргаагаа цэвэрлээгүйгээс болж дэлбэрэлт үүссэн" гэх мэдээлэл явуулсан. Энэ нөхөр хохирлыг барагдуулах ёстой" гэв.

ТАНИЛЦ: Энэ зун үйл ажиллагаа явуулах 23 зуслангийн ээлжийн хуваарь болон төлбөрийн мэдээлэл
ТАНИЛЦ: Энэ зун үйл ажиллагаа явуулах 23 зуслангийн ээлжийн хуваарь болон төлбөрийн мэдээлэл
 
Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй тул УОК-оос 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй тул УОК-оос 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.