Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Жонш экспортлогчид 2023 онд 3.1 тэрбум төгрөгийн АМНАТ тайлагнаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

"Ашигт малтмалын лиценз"-ийн асуудлаарх хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн үдээс хойшх сонсголоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож буй.

Сонсголын эхэнд Шинжээч ашигт малтмал экспортолсон ч тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал,

"2023 оны байдлаар нийт экспортлогчдын 14.3 хувь нь татварын тайлангаа илгээгээгүй гэсэн судалгаа гарсан. 2022 онд тусгай зөвшөөрөлтэй есөн аж ахуйн нэгж 57 мянган тонн, тусгай зөвшөөрөлгүй 12 аж ахуйн нэгж 151 мянган тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй байна. Нийт тайлагнаагүй аж нэгжүүдийн дийлэнх хувийг жонш бүтээгдэхүүн экспортлогчид байсан.

Тэгвэл 2023 оны тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж 79 мянган тонн, тусгай зөвшөөрөлгүй 20 аж ахуйн нэгж 243 мянган тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй.

2022, 2023 онд ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүд дундаас зөвхөн жоншны салбарыг авч үзэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулалтын судалгааг тооцсон. Ингэхэд 2022 онд 5.7 тэрбум төгрөг, 2023 онд 3.1 тэрбум төгрөгийн АМНАТ тайлагнаагүй буюу төсөв төлөөгүй байна" гэж танилцуулсан юм.

Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 3 жилд гэмт хэргийн улмаас 659 хүүхэд хохирчээ
Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 3 жилд гэмт хэргийн улмаас 659 хүүхэд хохирчээ
 
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц