Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Лиценз“-ийн Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр өмнө болон одоо ажиллаж байгаа 7 сайд дуудагдсан. Гэхдээ нэрсийг зарлахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-"Лиценз"-ийн Хянан шалгах түр хорооны сонсгол 2024 оны тавдугаар сарын 29-30-нд болно. Сонсголыг түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан даргална. Сонсгол дараах сэдвээр зохион байгуулагдана. Тодруулбал,

  • Тавдугаар сарын 29-нд ашигт малтмал хайгуул ашиглах, тусгай зөвшөөрлөөр олгох бүртгэх үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх,
  • Тавдугаар сарын 30-нд Түгээмэл дархацтай ашиг малтмалын тухай хуулийн хэрэгжилт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудал, төрийн өмчит үйлдвэрийн газрын балансын бус нөөц, хүдрийн борлуулалт зэргийг хэлэлцэнэ.

Гэрчээр 115 хүн дуудагсан. Гэхдээ нэрс дурдахгүй. Зарим гэрчүүд нь гадаадын иргэд байна. Тиймээс албан ёсоор харьцаж монголд ирэхгүй гэвэл Монголд дахь компанийн төлөөллийг дуудах шаардлага гарах учраас нэрсийн зөрүү гарна. Тэр нь хүмүүст буру ойлгогдоно.

Гэрчээр одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан 7 сайд дуудагдана. Төрийн нарийн бичгийн дарга байсан 1, агентлагийн дарга байсан 2, төрийн албан тушаалтан 28, аймаг, сумын Засаг дарга нар байна. Одоо ажиллаж байгаа 10 Засаг дарга, 47 ААН дуудагдсан.

Ж.Сүхбаатар: Би сайд болоод автобустай ноцолдъё гэсэн бодол байгаагүй
Ж.Сүхбаатар: Би сайд болоод автобустай ноцолдъё гэсэн бодол байгаагүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.