Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хамгийн их “ӨР“-тэй 7 компани

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

"Ашигт малтмалын лиценз"-ийн асуудлаарх хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн үдээс хойшх сонсголоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд:

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлөх, хянах, хураах, үйл ажиллагаа,
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн зохицуулалт (гэрээний болон жишиг үнэ) сэдвээр судалгаа, дүгнэлт танилцуулж, гэрчүүдээс асуулт асууж хариулт авна.

Сонсголын эхэнд Шинжээч хамгийн их насжилттай, хамгийн их өртэй 7 компанийн мэдээллийг танилцуулсан юм. Тодруулбал, "МОЭНКО" ХХК нь 2022-2024 оны хооронд 134.6 сая төгрөгийн тайлангийн өртэй, "Их говь энержи" ХХК 2016-2024 оны хооронд 25.5 сая төгрөгийн тайлангийн өртэйгөөр тэргүүлж буй аж.

Хамгийн их өртэй 7 компанийн мэдээллийг доорх зурагт харууллаа.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.