Ногоон автобусны худалдан авах ажиллагааг хянан шалгах нээлттэй сонсгол үргэлжилж байна. Сонсголд Улаанбаатар хотын Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тайлбар өглөө. Тэрбээр,
"Би сайд болоод автобустай ноцолдъё гэсэн бодол байгаагүй. Түгжрэлтэй тэмцэх суурь асуудлыг хартал НИЙТИЙН ТЭЭВЭР гараад ирсэн.
Хотын асуудал гээд орхиж болох байсан ч автобуснуудын хугацаа нь дуусаж, шатаад байсан учраас яах аргагүй орсон" гэв.