Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуульд горилогчдыг НЭР ДЭВШҮҮЛЭХ ажиллагаа МАРГААШ эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулагдахаар болж, нэр дэвшихээр горилогчид өөрийн харьяалагддаг нам, эвсэлдээ нэр дэвших хүсэлтээ гаргаад буй.

Мөн өнгөрсөн сарын сүүлээр нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлээд байгаа. Тэгвэл маргааш буюу энэ сарын 14-нд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх гэж байна. Тодруулбал,

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана" гэж хуульчилсан байдаг.

Дээрх хуулийн дагуу нэр дэвшүүлэх үйл ажиллагаа үргэлжилж, энэ сарын 20-нд дуусах юм.

Олимпын эрхийн оноо олгох тэмцээнд Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч өрсөлдөнө
Олимпын эрхийн оноо олгох тэмцээнд Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч өрсөлдөнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд