Улсын Драмын Эрдмийн театрт 21 аймгийн соёл, урлагийн газар болон Соёлын яамны харьяа байгууллагын удирдлагууд цуглан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцлоо. Энэхүү зөвлөгөөний Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж нээж, Соёлын сайд Ч.Номин “Соёлын салбарын бодлого, хэрэгжилт” сэдэвт илтгэлээ танилцууллаа.
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд зөвлөгөөнд оролцогчид соёл, урлагийн салбарын бүсчилсэн хөгжлийг дэмжих, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эко системийг бүрдүүлэх хамтын ажиллагааны чиглэлээр салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.