Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 1 секунд

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.01) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд: Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ.”, 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн дөрөвдүгээр бүлгийн 4.3-т “Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасан.

Өнөөгийн байдлаар манай улсад нэг саяас дээш хүн амтай хот 1 (Улаанбаатар), 70.0-110.0 мянган хүн амтай хот 2 (Дархан, Эрдэнэт), 20.0-70.0 мянган хүн амтай хот 16, 10.0-20.0 мянган хүн амтай хот 8, нийтдээ 10,0 мянгаас дээш хүн амтай төвлөрсөн хот, суурин газар 27 болж, хотжилтын түвшин 70.7 хувьд хүрээд байна. Хот, суурин газрын хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, бусад холбогдох аж үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд томоохон өөрчлөлт орж, хотжилтын түвшин эрчимтэй өсөж, хотын асуудлыг тухайлан зохицуулах, иргэдэд хотын үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлага гарч байна.

1990 оноос хойш Улаанбаатар хотын хүн ам 3 дахин өсөж, суурьшлын бүс 6 дахин тэлжээ. Үүнээс шалтгаалан худалдаа үйлчилгээ, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал 61 хувьд хүрчээ. Цаашид ч хүн амын шилжилт хөдөлгөөний урсгал нийслэл хот руу чиглэх хандлагатай байна. Иймд засаг захиргааны шинэчлэл хийх замаар нэг төвт хотоос олон төвт хотод шилжүүлэх үүднээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг, 54 зүйлтэйгээр боловсруулжээ.

Г.Гэрэл: МҮОНРТ 2024 онд нийт 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар харагдаж байна
Г.Гэрэл: МҮОНРТ 2024 онд нийт 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар харагдаж байна
 
О. Цогтгэрэл: Олонх засаглаж байгаа үед НИЙТИЙН СОНСГОЛ үр дүнтэй болохгүй. Сонсгол даргалах эрхийг сөрөг хүчинд өгөх хэрэгтэй
О. Цогтгэрэл: Олонх засаглаж байгаа үед НИЙТИЙН СОНСГОЛ үр дүнтэй болохгүй. Сонсгол даргалах эрхийг сөрөг хүчинд өгөх хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.