Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Гэрэл: МҮОНРТ 2024 онд нийт 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар харагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн талаар хэлэлцлээ.

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл:

-МҮОНРТ-ийн төсөв үйл ажиллагаа 2023 онд 2024 оны төлөвлөгөөг зохиож амжаагүй байсан. Энэ нь гүйцэтгэлийн аудитын тайланд гарсанчлан засаглалын хямралтай холбоотой, Үндэсний зөвлөлийн тогтоол нь хэрэгжихгүй байсантай холбоотой гэж би харсан. 2024 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэх удирдлага ажил аваад төсвөө Үндэсний зөвлөлд оруулж байна. Хямралыг даван гарах, өрийг барагдуулах, өртэй үйл ажиллагааг хэрхэн явуулах саналыг үндэсний зөвлөлд өгсөн.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд ажил аваад өрөө шалгахад цаасан дээр 4.2 тэрбум төгрөг, үйл ажиллагаатай холбоотой 4 тэрбум төгрөгийн асуудал байсан. МҮОНРТ 2024 онд нийт 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар харагдаж байна.

Гэсэн ч МҮОНРТ наадам, сонгуультай холбогдуулан сүлжээгээ явуулах, менежментээ шинэчлэх цаг үетэй нүүр тулж байна. Төлөвлөгөөгөө зохион байгуулаад Үндэсний зөвлөлд батлуулахаар өгсөн.

Б.Цогтгэрэл: Ц.Элбэгдоржийн АНУ дахь хаусуудыг шалгах гомдол өгсний дагуу хэрэг нээн шалгаж эхэлсэн гэх хариуг АТГ-аас өглөө
Б.Цогтгэрэл: Ц.Элбэгдоржийн АНУ дахь хаусуудыг шалгах гомдол өгсний дагуу хэрэг нээн шалгаж эхэлсэн гэх хариуг АТГ-аас өглөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд