2024 он бол Их сонгуулийн жил. Энэ онд дэлхийн 50 гаруй улсад сонгууль болох бөгөөд дэлхийн нийт хүн амын 4 тэрбум орчим нь сонгуульд оролцоно. Энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп даагаа нэхэх нь бараг тодорхой болоод буй. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч жил бүрийн эхний улиралд улсын төсөв, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдал болон өөрийн баримталж байгаа бодлогын талаар Конгрессын танхимд мэдээлэл хийдэг уламжлалтай бөгөөд энэ мэдээлэлдээ “БНХАУ-ыг өрсөлдөгч” хэмээн зарласан. Мөн АНУ-ын Тагнуулын байгууллага тайландаа “Хятад Оросын аюул” гэж томъёолсон…
Д.Трамп хэрвээ би энэ удаагийн сонгуульд ялвал Хятадын бараанд 60%-ын импортын татвар ногдуулна гэж мэдэгдсэн зэргээс дүгнэвэл сонгуульд өрсөлдөх хоёр кандидатын ялалт ялагдалд нөлөөлөх чухал сэдэв нь Хятад болох нь дамжиггүй. Хятадын олон улс дэх нөлөө, улсын нэгдсэн хүч нь хүчирхэгжхийн хэрээр ОУ-д Хятад ноёрхолоо тогтоохын төлөө хөөцөлдөх нь жам ёсны хэрэг тиймдээ ч ОУ-д “Хятадын аюул” гэх онол үүссэн.
Хэдийгээр Хятадын дарга Ши жинпин “Гадаад бодлогын үзэл баримтлал болон шинэ зууны Хятадын гадаад харилцаа”-гаа манай орны хөгжил дэвшил нь Дэлхийн хөгжил цэцэглэл, энх тайванд үнэтэй хувь нэмэр оруулахаас биш хэн нэгэнд аюуд занал учруулах зорилгогүй гэж тодорхойлсон хэдий ч Барууныхан “Хятадын аюул” хэмээх онолыг нийгэм, эдийн засаг, аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологи, байгал экологи болон соёл зэрэг өргөн хүрээнд хамруулж Хятадыг ганцаардуулах, Хятадаас тусгаарлах бодлого баримталж байгааг Хятадын эрх баригчид хүчтэй эсэргүүлцэж байгаа. Гэсэн хэдий ч АНУ-ын эрх баригчид Хятад хэмээх “хөзрөөр” ямар ч тохиолдолд тоглох нь дамжиггүй бөгөөд Ж.Байден 100 сая долларыг Тайванд цэргийн тусламж үзүүлэхэд зориулж, ирэх 5 жилд 4 тэрбум долларыг Энэтхэг номхон далайн бүс нутагт ОУ-ын дэд бүтцийн төсөлд хийхээр тусгайлан төсөвлөв.
Энэ нь АНУ-аас Хятадын “Бүс ба зам” санаачлагын эсрэг эхлүүлж байгаа “тоглоомын дүрмийг өөрчлөх” сөргүүлж тавьсан бодлого ба үүнийгээ ч дэлхийн “Super Power” улсын хувьд ил тод дараах байдлаар зарласан. “Хятад бол өнөөгийн Олон улсын тоглоомын дүрмийг (үүнд: эдийн засаг, гадаад харилцаа, технологи, цэрэг армийн хүчээр потенциалтай) дахин загварчилхаар зорьж байгаа АНУ-ын бодит өрсөлдөгч” гэжээ.
Д.Трамп ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Хятадтай худалдааны дайн эхлүүлж байсан бол энэ удаад Хятадын импортын бараанд 60%-ын татвар ногдуулна, энэ бол АНУ хамгаалж байгаа явдал эс бөгөөс Хятад Америкийг эзлэх болно гэж хэлсэн. Эцэст нь дүгнэхэд АНУ-ын сонгуульд хэн ч ялсан бай Хятадын эсрэг тэд “төмөр нудрага” үзүүлнэ. Үзүүлэх үзүүлэхдээ өргөн фронтоор…. Ази номхон далайн бүс нутгийн холбоотнуудын хамтаар Хятадын хөгжлийг боймлох бодлогыг цаашид баримтлах юм байна.
Э.Очбаяр 2024 оны 4 дүгээр сарын 26