Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахимаар мөрийтэй тоглоомын клуб ажиллуулсан 8 хүнийг яллагдагчаар татжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Тодруулбал, ЦЕГ-ын мэдээлснээр, иргэн Ө нарын нэр бүхий найман этгээд нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор цахим орчинд “Pokerrr” гэх нэртэй мөрийтэй тоглоомын апплейкшинд “U” нэртэй клуб ажиллуулж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулжээ. Энэ хэргийг энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.

Насанд хүрээгүй гурван иргэний амьдралын байдлыг ашиглаж, биеийг нь үнэлүүлсэн гэх Н-ыг яллагдагчаар татан, хэргийг прокурорт шилжүүлжээ
Насанд хүрээгүй гурван иргэний амьдралын байдлыг ашиглаж, биеийг нь үнэлүүлсэн гэх Н-ыг яллагдагчаар татан, хэргийг прокурорт шилжүүлжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.