Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Насанд хүрээгүй гурван иргэний амьдралын байдлыг ашиглаж, биеийг нь үнэлүүлсэн гэх Н-ыг яллагдагчаар татан, хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.22-аас 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд) 35.978 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 444 хэргийг хүргүүлсэн байна. Шийдвэрлэсэн хэргээс дурдвал,

Нэр бүхий иргэнээс гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, үргэлжилсэн үйлдлээр арван найман насанд хүрээгүй 3 иргэний биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдний амьдрал ахуйн байдлыг ашиглаж буюу эмзэг байдлыг нь далимдуулан ятгаж, цахим орчинд зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст тээврийн хэрэгслээр хүргэж өгөх зэргээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн Н-д Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн байна.

Удирдлагынхаа шийдвэрийг эсэргүүцэн 18 ажилтны цалин, НДШ-ийн мэдээллийг ХАКЕРДЖЭЭ
Удирдлагынхаа шийдвэрийг эсэргүүцэн 18 ажилтны цалин, НДШ-ийн мэдээллийг ХАКЕРДЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.