UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчдадаа зориулж энэ долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.
VISUAL TOIM: Г.Занданшатар даргатай “ХЭЦҮҮ АНГИ”-ийн ирцийн нэгдсэн мэдээлэл
2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр сар хүрэхгүй зай үлдээд буй. Бид энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-д сонгогдсон 76 гишүүний чуулганы хуралдаанд хэрхэн оролцсон талаарх ирцийн мэдээллийг өмнө нь бэлтгэн хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад 76 гишүүн тус бүрийн 2020-2024 онд хууль тогтоох дээд байгууллагын хуралдаанд хэрхэн ирцтэйгээр оролцсон болохыг дэлгэрэнгүйгээр танилцуулж байна.
Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
СХЕМ: “Ачит Ихт” ба “Цаглавар”
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд өрнөж буй улстөрийн "хачир" нэгээр нэмэгдэв. Тодруулбал, өчигдөр /2024.04.25/ хууль хүчний байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нар хоорондоо "Ачит Ихт" ХХК-ийн данснаас "Цагалвар" ХХК-ийн данс руу шилжсэн 13.6 сая ам.долларыг "цэвэрхэн" гаргаж авах тухай ярилцсан чатыг олон нийтэд дэлгэсэн юм. Тэгвэл 13.6 сая ам.долларын эх үүсвэр, нэр дурдагдсан компаниудын хамаарал зэрэгтэй холбогдсон үйл явцыг дараах схемээр явагдсан гэж хууль хүчнийхэн үзэж буй аж.
Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
Ардын нам ёс зүйн өндөрлөгөө барьж, яллагдагч болсон 9 гишүүнээ нэр дэвшүүлэхгүй байх ёстой
Парламентын түүхэнд хамгийн олон буюу 15 гишүүн нь сэжигтэн, яллагдагч болж, рекорд тогтоосон энэ парламентын бүрэн эрх дуусгавар болоход маш бага хугацаа үлдээд буй. Үүнтэй зэрэгцэн 126 гишүүнтэй дараагийн парламентыг бүрдүүлэх үүрэг хариуцлага иргэд төдийгүй улс төрийн хүчнүүдэд ирээд байна. Харин шинээр бүрдэх парламентыг "сахилга сул" байлгахаас сэргийлж, улстөрийн намууд босгоо өндөрсгөсөн хэдий ч түүндээ хүрч чадах эсэх нь эргэлзээ дагуулсаар. МАН л гэхэд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Сонгуулийн тухай хуулиар ч авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэх заалт хуульчлагдсан. Гэсэн хэдий ч сиймхий анддаггүй зарим улстөрчид нэр дэвшихээр хуулийн цоорхойг хайж байж мэдэх юм.
Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
Ардчилсан нам ёс зүйн өндөрлөгөө барьж, яллагдагч болсон, ял шийтгүүлсэн намын 9 гишүүнээ нэр дэвшүүлэхгүй байх ёстой
Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд шинээр 126 гишүүнтэйгээр бүрдэх 2024-2028 оны парламентын гишүүдэд сэжигтэн, яллагдагч биш байх босгыг тавих цаг нь болжээ. Учир нь төрд төлөөлөл болж суугаа эрхмүүд нь "Шүүхээр эцэслэгдээгүй" гэх үгээр иргэдийн амыг тагладаг буруу жишиг тогтоод удаж байна. Тэр байтугай дахин нэр дэвших хүслээсээ буцахгүйгээр сонгуулийн ажилдаа ч ханцуй шамлан орсон харагдана. Харин энэ үед улстөрийн намууд бүлэг, фракцын хүсэл сонирхлоо түр хойш тавьж, сонгогчдын эрх ашгийг урьтал болгох шаардлагатай байна.
Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
FACELOOK: Гал асаасан “Галзуу Ганаа“ буюу Фантастикийн “ГОЛ БАГАНА“ Б.Барслхагва
Монгол Улсын төдийгүй олон улсын тэр дундаа Арлын Японы үзэгчдийн хамгийн сайн таних жүжигчин бол Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва. Өөрийн өвөрмөц төрх, жүжигчний уран чадвараараа бусдаас ялгардаг тэрбээр дэлгэцийн 20 гаруй уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлжээ. Өдрөөс өдөрт карьер, нэр хүндээ өсгөсөөр байгаа түүнийг сайн найз, сайн хань, сайн аав хэмээн ойр тойрныхон нь үнэлдэг. Иймд Ubn.mn сайт энэ удаагийн FACELOOK булангийнхаа зочноор Фантастик продакшны "ГОЛ БАГАНА" жүжигчин Б.Барслхагвыг урин оролцууллаа.
Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
ХАЙЛААСТЫН ОСЛЫН МӨРӨӨР: Талийгаачийн араас эгчийг нь алдчих гээд “Амь наана, там цаана“ явна
Үртэй хүн болгон эмзэглэмээр, хашгирмаар хариуцлагагүй нийгэм. "Их сургуулиа төгсөөд ээж, аавынхаа ачийг хариулна. Хэдүүлээ сайхан амьдарна" гэж ярьж байсан есдүгээр ангийн 16-хан настай охин хорвоогоос одчихлоо. Уг нь тэр амьд байсан бол энэ хавар хонхны баяраа үеийн нөхөдтэйгөө тэмдэглэх байлаа.
Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
Н.Энхбаяр: Эрх баригчид өөрсдөө хуулиа зөрчиж, эдийн засгаа сүйрүүлж байна
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцсан ярилцлагыг ЭНД дарж уншаарай.