Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FACELOOK: Гал асаасан “Галзуу Ганаа“ буюу Фантастикийн “ГОЛ БАГАНА“ Б.Барслхагва

Ангилал
Facelook
Огноо
Унших
6 минут 34 секунд

Монгол Улсын төдийгүй олон улсын тэр дундаа Арлын Японы үзэгчдийн хамгийн сайн таних жүжигчин бол Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва. Өөрийн өвөрмөц төрх, жүжигчний уран чадвараараа бусдаас ялгардаг тэрбээр дэлгэцийн 20 гаруй уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлжээ. Өдрөөс өдөрт карьер, нэр хүндээ өсгөсөөр байгаа түүнийг сайн найз, сайн хань, сайн аав хэмээн ойр тойрныхон нь үнэлдэг. Иймд Ubn.mn сайт энэ удаагийн FACELOOK булангийнхаа зочноор Фантастик продакшны "ГОЛ БАГАНА" жүжигчин Б.Барслхагвыг урин оролцууллаа.

Ингээд түүний зурган түүхтэй танилцъя.

Жүжигчин Барсаа 1986 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Хүүхэд ахуй цагтаа их сэргэлэн цовоо бас сахилгагүй хүүхэд байж. Тиймдээ ч тэрбээр багаасаа жүжигчин болох зорилго тээжээ. Тэрбээр,

"Би хүүхэлдэй барьсан зургаа сайн санадаггүй ч манай гэр бүлийнхэн бүгдээрээ авхуулсан зураг байдаг юм. Бас миний өмссөн дээл цэнхэр өнгөтэй байсныг л санаж байна. Харин хоёр дахь зургийг би сайн санадаг. Энэ зураг бол зургаан сарын 1-ний өдөр Төв талбай дээр авхуулсан зураг. Өмссөн хувцас маань шинэ байсан болохоор бараг үүр цайхад босож ирээд, шинэ хувцсаа өмсөөд гаръя гэж ээж, аавдаа хэлж байсан юм. Одоо манай охин яг ийм царай гаргадаг. Үнэхээр адилхан байна" гэж багын дурсамжаа хуваалцсан юм.

Түүний хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл бол 2002 онд МҮОНРТ-ийн бэлтгэн хүргэж байсан "Монхорынхон" ТВ сериалын Түвшингийн дүр юм. Харин түүнд хамгийн их дурсамж үлдээсэн кино бол 2003 онд үзэгчдэд хүрч байсан "Нэг ангийнхан" кино. Энэхүү кинонд тэрбээр 8-р ангийн сурагч байхдаа тоглож байсан бөгөөд жүжигчин Б.Одончимэгтэй хамт дүр бүтээж, өнөөг хүртэл найзалж, нөхөрлөсөөр байгаа юм. Бас энэ киноны уран бүтээлчид одоог хэр нь бие биеэ "манай ангийнхан" гэж дууддаг гэнэ.

СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн гал цогтой залуус итгэл сэтгэлээрээ нэгдэн 2012 онд буюу өдгөөгөөс 12 жилийн өмнө Фантастик продакшныг байгуулжээ. Анх байгуулагдахад нь гар бие оролцож, өнөөг хэр нь хүсэл мөрөөдлийнхөө төлөө хамтдаа зүтгэсээр яваа хүн бол Б.Барслхагва.

Түүний хувьд ажил амьдралынхаа гарааг УДЭТ-аас эхэлж, телевизийн шоунд ч хүч сорьж байсан удаатай. Түүнийг хүмүүс өмнө нь жүжигчин Барсаа гэхээс илүүтэй Хөтлөгч Барсаа, Банкир Барсаа гэдгээр нь сайн таньдаг байсан. Учир нь тэрбээр ТВ 2 суваг болон С1 телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан юм.

Б.Барслхагвын хамгийн хайртай бас үзэгчдэд өөрийг нь "жүжигчин" гэдгийг нь хамгийн сайнаар таниулж өгсөн дүр бол “Зүрхний хилэн” киноны Зүүн этгээдийн туслагч Жанжин Фүн Жоугийн дүр. Бас тэрбээр энэхүү дүрийг бүтээхийн тулд хамаг хүчээ дайчилсан төдийгүй энэ л дүрд тоглохын тулд Манж хэл сурч байсан гэдэг. Тийм ч учраас өөрийн чадах бүхий л ур чадвараа дайчилсан гэдэг.

2019 онд Монголчуудын тэр дундаа кино сонирхогчдын ярианы сэдэв болсон кино бол "37-р Точка". Бүр тухайн үед залуус Точка-ын залуустай ижилсэх мода ч дэлгэрч байв.

Тус киноны үйл явдал, өрнөл туйлын зангилаа бол яах аргагүй О.Лутбаатар буюу Лутаагийн дүр. Жүжигчин Б.Барслхагва энэхүү дүрийг өөрийнхөө хувь хүнээс "тэс өөр хүн" гэж тодорхойлдог. Гэхдээ жүжигчин Барсааг бас нэг өөр өнцгөөс харуулсан дүр бол энэ.

Түүний хамгийн анхны дүрээ мөнхөлсөн гадаадын уран бүтээл бол Их Британи, Австрали, Монгол, Унгар зэрэг улсын уран бүтээлчдийн хамтарсан Чингис хааны ач хүү Бат хааны тухай өгүүлэх "1242 Gateway to the West" кино юм. Тус киноны зураг авалт Унгар улсад болсон бөгөөд Монгол Улсын 6 жүжигчин оролцон тоглосны нэг нь жүжигчин Барслхагва бөгөөд Монгол жанжин Хашийн дүрийг бүтээжээ. Мөн тэрбээр энэхүү киноны зураг авалтад оролцох үедээ гаднын уран сайхны киноны зураг авалт, ажлын явц хэрхэн өрнөдөг вэ гэдгийг анх удаа нүдээр үзэж, биеэр туулсан байна.

Тэр бол Арлын Япон улсад Барсаа биш. Харин Чингис. Учир нь тэрбээр Японы TBS телевизийн бэлтгэн хүргэсэн Vivant олон ангит кинонд Чингисийн дүрийг чадварлагаар бүтээж өөрийнхөө авьяас чадварыг олон улсын тавцанд сорьсон юм. Мөн энэ дүрийг бүтээсэндээ туйлын их баяртай байдгаа бас өөрийгөө маш азтай хүн гэж боддог талаараа бидэнд ярив.

Тэрбээр жүжигчин мэргэжлээр ажиллахын хажуугаар хувийн бизнесээ эхлүүлсэн. Тодруулбал, Загвар зохион бүтээгч Нинжээтэй хамтран "BARS" брэндийг үүсгэн байгуулж, чамгүй амжилттай яваа юм.

Жүжигчин Б.Барслхагвын авьяасыг бас өөрийнх нь мэдрэмжийг тултал гаргасан бүтээл бол Зура төслийн Галзуу Ганаагийн дүр. Энэ дүрээр түүнийг ямар чадварлаг жүжигчин бэ гэдгийг харж болно. Бас түүний хувьд өсөж яваа залуу жүжигчин бөгөөд цаашид ч олон уран бүтээлд дүрээ мөнхөлж, ямар хүнийг яаж бүтээхийг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа болов уу.

ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
 
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.