
Монголоос Энэтхэг улсын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн талаар Монгол Улсад суугаа Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Тодруулбал, анхны нислэгийг энэ сарын 28-нд "Хүннү Эйр" компани амжилттай үйлдсэн бөгөөд, нислэгийг долоо хоног бүрийн даваа гарагт үйлдэх юм байна. Нийт аяллын хугацаа ердөө 5 цаг үргэлжлэх юм. Ингэснээр өмнө нь дээрх чиглэлд зорчихын тулд Хонконг, Бээжин эсвэл Инчеон хотоор дамжин нисэхэд шаардагддаг байсан 13-18 цагийн аяллын хугацааг эрс багасгаж буй. Ташрамд дурдахад, Монголчууд аялал жуулчлал, эмнэлгийн үйлчилгээгээр тус улсыг зорих нь элбэг. Шууд нислэгтэй болсноор Монголын аялал жуулчлалыг сонирхох Энэтхэг жуулчдын тоо ихсэх магадлалтайг албаныхан онцоллоо.
О.Алуунгуа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!