Шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2764 толгой, Ховд аймагт 1391 толгой малыг зориудаар устгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Улсын онцгой комиссын II хуралдаанаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө. Шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2764 толгой, Ховд аймагт 1391 толгой малыг зориудаар устгажээ.

Устгасан малын нийт үнэлгээ Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ингэснээр дээрх хоёр аймагт шүлхийн улмаас устгасан малд нийт ойролцоогоор 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Мөн хуралдаанаар мал тооллогыг технологийн дэвшилд тулгуурлан бодитоор явуулах, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гаргах, малын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах, мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэл өглөө.

Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй
 
Танилц: Манай жүдо бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр Азийн наадам барилдана
Танилц: Манай жүдо бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр Азийн наадам барилдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!