Б.Жаргалан: Улс орны гадаад харилцаа хүртэл намын дарга нараар хязгаарлагдах боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 27-30-нд Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй. Албан бус мэдээллээр, тус айлчлалд 120-280 хүн буюу маш өргөн бүрэлдэхүүн явсан гэх мэдээлэл бий. Ингэхдээ тус айлчлалтай зэрэгцэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн МАН-ын хорооны дарга нар Японыг зорьсон нь олон нийтийг шүүмжилж байгаа юм. Тэгвэл эл асуудалд УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Өмнө нь Ерөнхий сайдын гадаад айлчлалд Монголын бизнесийн төлөөллүүд хамт явж, хөрөнгө оруулалт татах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээр хийдэг байлаа.

Харин өнөөдөр хувийн хэвшлийнхний орон зай хумигдсаар, тэдний оронд эрх баригч намын дарга нар гадаад айлчлалд оролцдог болжээ.

Төр, бизнес хоёрын зааг бүдгэрч, хувийн хэвшлийн оролцоо шахагдан, улс орны гадаад харилцаа хүртэл намын дарга нараар хязгаарлагдах боллоо. Ингэж улс орон удирдахгүй ээ" гэв.

Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
 
Ирэх 12 дугаар сарын 15 гэхэд иргэд дүүжин тээврээр зорчиход бэлэн болно гэв
Ирэх 12 дугаар сарын 15 гэхэд иргэд дүүжин тээврээр зорчиход бэлэн болно гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!