Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн цэцэрлэгийн 10 хүүхдийн дунд, орон нутгийн цэцэрлэгийн 8 хүүхдийн дунд нэг суултуур ногдож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд СӨБ-ын сургалтын байгууллага дахь хүний эрхийн асуудлаар хийсэн судалгааны дүгнэлийг тусгажээ.

Тодруулбал, Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжих эрхийн нэг хэсэг нь ариун цэврийн өрөөг цэцэрлэгийн дотор байгуулах юм. Нийслэлийн цэцэрлэгүүд 100 хувь дотор ариун цэврийн байгууламжтай бол орон нутгийн цэцэрлэгүүдийн 14.3 хувь нь гаднаа ариун цэврийн байгууламжтай байна.

Түүнчлэн орон нутгийн цэцэрлэгүүд бүлгийн өрөөндөө суултуургүй нэгдсэн байдлаар ариун цэврийн өрөөтэй байна. Дунджаар нэг бүлгийн 9.4 хүүхдийн дунд 1 суултуур байна. Байршлаар нь үзвэл орон нутгийн цэцэрлэгийн 8.3 хүүхдийн дунд 1, нийслэлийн цэцэрлэгийн 10.6 хүүхдийн дунд 1 суултуур байна. Бүлгээр харьцуулбал нийслэлийн ахлах болон бэлтгэл бүлгийн 11 хүүхдийн дунд 1 суултуур ногдож байгаа нь хамгийн муу үзүүлэлт юм.

Дунд бүлэгт ашиглаж буй суултуурын 4.5 хувь, ахлах бүлгийн хүүхдүүдийн ашиглаж буй суултуурын 9.1 хувь, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн ашиглаж буй суултуурын 13.6 хувь нь стандартад нийцэж байна. Харин бага бүлгийн хүүхдүүдийн стандартын шаардлага хангаж буй суултуур байхгүй байна.

Зарим цэцэрлэгийн барилгын чанар стандарттай холбоотой бохирын хоолой бохироо сайн татахгүй байгаатай холбоотой үнэр үнэртдэг байна. Цэцэрлэгүүд бойлер ашиглах хориотой тул хүүхдүүд байнга хүйтэн усаар гар, нүүрээ угааж байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.9.4-д “Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгасан. Энэ хүрээнд Засгийн газрын 2021 оны 127 дугаар тогтоолоор 4 үе шаттай төслийг хэрэгжүүлж буй ч цэцэрлэгийн гадна, дотно ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуй хүртээмж, аюулгүйн стандартыг сайжруулах шаардлагатай байгааг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд онцлон дурджээ.

Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.